Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ PDF Print E-mail
Written by irkutsk   
Friday, 19 June 2015 01:31
There are no translations available.

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадмыг сурталчлах,  хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор Гадаад хэргийн яамнаас боловсруулсан “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалт зохион байгуулах тухай саналыг Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос дэмжсэн байна.

 

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

Нэг. Зорилго

ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Наадмыг сурталчлах,  хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор Монгол наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан, алдаршуулах юм.

 

 

 

 

 

Хоёр. Ерөнхий зохион байгуулагч

Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.

Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр комисст 2015 оны 6-р сарын 25-ний дотор бүртгүүлсэн байна.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:

i. Нийт оролцогчдын тоо                                                           1-5 оноо

ii. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд

iii. нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо                                   1-5 оноо

iv. Жиргээ (Твитер)-нд авсан ДЖ, ФВ-ын тоо                      1-5 оноо

v. Нүүрний номны (Фэйсбүүк) Like-ын тоо                             1-5 оноо

vi. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал                       1-5 оноо

vii. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ 1-5 оноо

Дөрөв. Тайлан ирүүлэх.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” зохион байгуулсан тайланг 2015 оны 07 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад хэргийн яамны This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар шуудангаар болон facebook: Миний Монгол Наадам - My Mongolian Naadam хаягаар цахим хэлбэрээр оруулах, бөгөөд тайланд дараах зүйл багтсан байна.

- Энэхүү зааврын 3-р бүлгийн i-vi-д заасан мэдээлэлэл, баримт, видео, фото,

- Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,

- Санхүүгийн тайлан.

Тав. Санхүүжилт.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулагч уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

Зургаа. Шагнал урамшуулал.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг амжилттай зохион байгуулсан 2 оролцогчийг шалгаруулан Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос шагнал гардуулна.

Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээлэлээр сурталчлах ажлыг Гадаад хэргийн яам хариуцана.

 

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

2015 оны 6 дугаар сар

Last Updated on Friday, 19 June 2015 01:40
 

Links