Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“ЯЛАЛТ”-Д МОНГОЛЧУУД ЮУГААР ТУСЛАВ PDF Print E-mail
Written by irkutsk   
Tuesday, 09 June 2015 04:18
There are no translations available.

Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалт-д Монголчууд юугаар туслав” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт хийв.

Тус үзэсгэлэнгээр 50 гаруй архивын баримтад гэрэл зураг, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан “Монголия была первой”, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана”, баримтад түүхэн кинонуудыг оросын ард түмэнд танилцуулав.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Б.Болдын урилгаар дайны үед буюу 1942 онд  Зөвлөлтийн улаан армид Монголын ард түмний сэтгэлийн бэлгийг хүргэлцэж явсан “фронт” С.Цэгмид гуай оролцож хүрэлцэн ирсэн олонтой дурсамжаасаа хуваалцав. Түүнчлэн нээлтэд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн эх орны дайны ахмад дайчид, Эрхүү хотын 23 дугаар дунд сургуулийн сурагчид, Эрхүү хотын их, дээд сургуулиудын удирдлагууд, Эрхүү дэх БНХАУ, БНСУ, БНПольш Улсын Ерөнхий консул нар болон мужийн захиргааны төлөөлөл оролцож, сонирхов.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааг МҮОНРТ, NTV, АИСТ Монголия, Эрхүүгийн АИСТ телевизууд бүрэн сурвалжилав.

 

Үзэсгэлэн 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллана.

 

2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

 

Links