Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Москвад цэргийн жагсаал, Эрхүүд оюутны жагсаал... PDF Print E-mail
Written by irkutsk   
Tuesday, 09 June 2015 03:33
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болох Аугаа эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Тус баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч болон албаны хүмүүсээс гадна түүхэндээ анх удаа Москва хотын Улаан талбайд болох ойн парадад манай Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Ялалтын 70 жилийн ойн баярыг 2015 оны 5 дугаар сарын 9-ны өдөр ОХУ-ын субьектуудын нийслэл, томоохон хотуудад ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Зүүн Сибирийн нийслэл болсон Эрхүү хотод ч баярын арга хэмжээнүүд явагдах ба Төв талбайд явагдах баярын парадад Эрхүү хотноо суралцдаг монгол оюутнууд жагсаж Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчид болон ард түмэнд баяр хүргэнэ.

Түүнчлэн Дайны үед фронтод монголын ард түмнээс бэлэг хүргэж өгөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дундговь аймгийг төлөөлж явсан С.Цэгмэд гуайг Эрхүү хотноо зохиогдох баярын хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд урилгаар оролцуулах гэж байна. Ялалтын баярын үеэр Эрхүү хотноо зохиогдох арга хэмжээнүүдэд Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид оролцохоос гадна “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголчууд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, баярын нэрэмжит боксын тэмцээнд манайхаас 30 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна..

 

Өнгөрсөн жилийн Эрхүү хотноо зохиогдсон Ялалтын баярт дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Цэндийн Алтангэрэл гуай Ерөнхий консулын Б.Болдын урилгаар мөн оролцож байсан билээ.

2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Last Updated on Tuesday, 09 June 2015 03:50
 

Links