Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
СОНГОГЧ ТАНАА PDF Print E-mail
Written by Administrator   
Thursday, 24 May 2012 14:10
There are no translations available.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах өдөр
2012оны 6 дугаар сарын 10-ны өдөр
/орон нутгийн цагаар 07:00-20:00цаг/


Хилийн  чанадад байгаа иргэн УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоо мэдэгдэж БҮРТГҮҮЛЭХ:

  • Гадаад улсад байгаа 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,  улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн  /сонгуулийн эрх бүхий иргэн/  2012 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн өөрийн оршин суугаа улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж,  сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ.
  • Сонгуулийн эрх бүхий иргэн сонгууль д оролцохоо мэдэгдэж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсхүл үндэсний гадаад паспортын хуулбарыг Салбар комисст өгч, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан, дараах мэдээллийг багтаасан маягтын дагуу бүртгүүлнэ. Үүнд:
  • эцэг /эх/-ийннэр, өөрийннэр;
  • төрсөнон, сар, өдөр, нас, хүйс;
  • иргэнийүнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортын болон регистрийн дугаар;
  • хамгийн сүүлд эх орондоо оршин сууж байсан газрын хаяг;
  • одоо оршин сууж байгаа газрын хаяг зэрэг болно.

Хилийн  чанадад байгаа иргэн УИХ-ын ээлжит сонгуульд САНАЛАА ӨГӨХ:

  • Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргах бөгөөд саналын хуудсыг дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.
  • Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэж саналаа өгөх ба үүний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ.

ГАДААДАД БАЙГАА ИРГЭН ТАНЫ
Сонгуульд оролцохоо мэдэгдэж БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА:
2012 оны 5дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 30-ны хооронд
БҮРТГҮҮЛЭХ ГАЗАР:
Өөрийн оршин суугаа улсад байгаа
Монгол Улсын
Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар

Иргэн Тасаналаа 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07:00-20:00 цагийн хооронд өгөөрэй.

 

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах КОМИСС

 

Links